Мөрөөдөлтэй нэгэнд атаархсан нэг өдөр
Өөрөөсөө өөр хүний талаар сайн мэдэхгүй нэгэн тул өөрийнхөө тухай л, бодлуудаа, мэдрэмжэээ бас л өөрөө өөртөө л хуваалцаж буй минь энэ билээ. Хөл хөдөлгөөн хөөрхөн ихтэй хотын энэ гудамжаар, автуусанд суухыг хүссэн ч түгжрэл мангаснаас айн хөлөө цэврүүттэл алхан байхдаа бодож бясалгасан бодол минь билээ. Би өөрийгөө мөрөөдөлтэй бил үү хэмээн гайхав. Хариулт нь их хөгжилтэй, мөрөөдөл маань бусдын нэгэн адил мөнгөтэй, хөрөнгөтэй болох болчихсон байхыг олж мэдээд инээд, харуусал хоёр уралдан мэдрэгдэв. Бяцхан бодолд минь төрж буй зүйл нь эхлээд мөнгөтэй болчихвол цаашдаа хүссэнээ хийнэ дээ гэх дэврүүхэн хүсэлтэй минь зууралдаад мөрөөдөл минь мэт болчихсныг олж мэдэв. Гэхдээ энэ ч бас биш гэдгийг би мэднэ. Олон жилийн турш ярьсаар байгаа зүйл маань 30 насыг давахгүй билээ. 30 нас давах бол нүгэл, 30 наслахаасаа л өмнө дээд тэнгэртээ заларна за гэж томоор дуугарч байсан өдрүүдийн минь батлах ёстой хугацаа хаяанд дөхөж ирээд суучихжээ. Одоо тэгэхээр мөрөөдөл минь 30 наснаасаа өмнө дэ...