1948 онд бичигдсэн зөгнөлт роман. Үнэхээр гайхалтай. Уг зохиолын талаарх номын клубын хэлэлцүүлэгт анх удаа очиж үзсэн би. Энэхүү романыг 360 градусын нөгөө өнцгөөс нь харах болсон. Аливаа зохиол зүгээр л үйл явдал байдаг. Харин үйл явдал өөрөө ямар мөн чанарыг өөртөө агуулж байдаг вэ? тэрийг нь хэрхэн олж харах вэ? гэдэг л зохиолоос авахыг хүсээд буй тэр үр дүн нь буй за. Энэ зохиолын гол дүр бол Смит. Миний бодлоор тэр бусадтай яг ижил эсвэл бусдаасаа тэс өөр нэгэн. Учир нь тэр өөрийн оршин буй системийг арай өөр байсан гэдгийг мэддэг өөрийн гэсэн үзэл бодолтой тэр хүн. Мэдэж байх нэг өөр үзэл бодолтой байна гэдэг бас нэг өөр зүйл. Номын хэлэлцүүлэг дунд биднээс Смитын оронд байсан бол өөрийн үзэл бодлоос няцах байсан уу гэж асуусан. Асуусан хүн маань хариултанд маань урамгүй үлдсэн гэдгийг мэдсэн. Бидний ихэнх нь буцах байсан гэж хариулсан. Миний хувьд ч ижил. Яагаад гэж үү? Учир нь би Прометей биш л гэж хариулсан. Тэнэг хариулт л байх. Гэвч эгэл жирийн нэгэн эгэл жирийн биш байдаг нь үзэл бодолтой холбоотой. Нийгмийн бүх массыг хамарсан тэрхүү үзэл бодолтой адил болж нэгдэнэ гэдэг нь өөрөө жирийн болж байна гэсэн үг. Биеийн болоод сэтгэлийн асар их цохилтын эсрэг бидний хийж чадах зүйл юу бол? Итгэл үнэмшилдээ үнэнч үлдвэл магад Есүс биднийг ивээж асар их хүч хайрлана гэж итгэх нь өрөөсгөл ойлголт. Асар их тамлалын эсрэг бидний хийж чадах зүйл сэтгэлд байж болох ч энэ мөн л өрөөсгөл. Тэгэхээр Смит бол үл итгэгч. Тэр өөрийн оршин буй ертөнцийг бодит гэдэгт итгэдэггүй өөрчлөхийг зорьсон тэрслүү. Тэр шударга ёсыг мөрөөддөг. Тэр 2х2=4 гэж хэлэх нь өөрөө эрх чөлөө гэж итгэдэг байсан. Байсан тиймээ өнгөрсөн цаг дээр зохиолын бүхий л үед би түүнтэй санал нэг байсан харин тэрний итгэл үнэмшил үгүй болоход минийх ч мөн үгүй болсон. Энэ зохиол угтаа социализмыг шүүмжилсэн зохиол юм. Хэлэлцүүлэг дээр байсан нэг хүү ийн жишээ татсан "Бид багтаж ядсан нэг хайрцганд байсан энэ нь Социализм. Харин өөр нэгэн бидэнд арай илүү том багтах боломжтой хайрцаг санал болгосон. Энэ бол Ардчилал байсан" гэж. Бид өөрчилчихсөн гэж бодоод байгаа тэр систем ердөө л арай том хайрцаг юм. Байдал хэвээрээ бид нөгөө 2х2=4 гэж хэлж чадаж байна гэж бодоод байгаа эрх чөлөөтэй ч үнэндээ 2х2=5 эсвэл 3 хэвээрээ л байна. ҮЛ ТООХ НЬ ХҮЧ. Энэ бол бид хэн нэгнийг хулгай хийхийг хараад мэдээгүй дүр үзүүлж эсрэг хүнээ сүрдүүлж хүчийг өөртөө олж авч буй гэж тэд тайлбарласан. Харин миний бодлоор энэ үг зохиол дээр Үл тоох нь хүчийг их ахд өгч буй гэж би ойлгосон юм. Учир нь хүмүүс 2х2=4 гэдгийг мэддэг ч үл тоодог. Энэ үл тоолт нь хүчийг Их ахд буюу эсрэг талд өгч буй хэрэг юм. Нэгэн хүү ганцаар орилоод л байя. Бүгд түүнийг үл тоож байвал тэр хүчгүй орилсон хэвээр хэнд ч тоогдохгүйгээр сул дорой төгсөнө. Харин тэр хүүгийн орилж буйг сонссон хүн бүр ирээд асуудлыг шийдвэл тэр хүчийг илтгэж буй хэрэг юм. Тэгэхээр Бид өөрийн үнэн гэж бодсон тэр зүйлийг эцсээ хүртэл хамгаалж өөрийн хүчийг ашиглаж, үл тоож хүчээ үгүй хийхгүйгээр нийгэмдээ өөрчлөлтийг авч ирэх хэрэгтэй бизээ.
Comments
Post a Comment