Тунгалаг тамир

Тунгалаг тамир” романыг хятад хэлнээ орчуулна
Зууны шилдэг бүтээл Ч.Лодойдамба гуайн "Тунгалаг тамир" романыг саяхан уншиж дуусгалаа. Романыг уншиж байхад маш олон шинэ мэдрэмжийг авч чадлаа. Зохиолд гарч байгаа бүх дүрүүд хоорондоо нарийн нягт холбоотой байх ба бүгд л өөрийн онцлогыг гайхалтайгаар тодруулан гаргасан дүрүүд байсан билээ.
Эрдэнэ-Долгор-Содном
Итгэлт-Должин
Төмөр-Дулмаа-Галсан
Хонгор-Сүрэн
Бат-Солонго
Чимэг-Цэцэг
Жамбал-Цамба
Жаргал-Гэрэл-Довчин
Ням-Хишигт зэрэг олон дүр гардаг.
Энэ романд 20-р зууны эхэн үеийн Монголчуудын аж амьдрал, Монгол хүний уужуу, хүлцэнгүй зан чанар, бусдыг гэсэн нандин сэтгэл зэрэг бүгдийг маш оновчтой бичжээ. 20-р зууны шилийн сайн эр Төмөр, Бусдаас илүү дээр хэмээн үзэж ламд шавиар оруулах явдал, Ардын хувьсгалын ялалт гээд л түүхэн үйл явдалд тулгуурлан зохиолч өөрийн бүтээлийг үнэмшилтэй мөн яг л бодит мэт болгосон байна. 1967 онд Лодойдамба романаа дуусгасан. Харин роман дахь амьдрал 1932 онд төгсдөг. Надад төрсөн анхны бодол 1939 онд юу болсон бол? 1921 онд Монгол улсын төлөө хэмээн зүтгэж явсан Эрдэнэ 1939 оны эх орны дайнд ч мөн тулалдсан биз, мөн Бат, Жаргал нар ч дайнд дайчлагдан олон аавын үрстэй хөл нийлүүлэн, мөр зэрэгцэн тулалдсан биз. Тэд амьд үлдэж амар жимэр амьдарч чадсан боловуу? гэсэн бодол төрсөн. Зохиол дууссан учраас би цааш бодох шаардлага байхгүй боловч надад өөрийн эрхгүй бодогдсон ганц зүйл юм. Олон сургааль үгс гарсан. Жишээ нь
Муу хүний нойр
Мулгуу хүний шүлс
_________________
Эм хүний үг
Туранхай ямааны шөл хоёр яг ижил
______________________________
Мөн цагаан сарыг Баян хүний бахдалын сар
Хоосон хүний хохирлын сар хэмээн хэлдэг байжээ.

Хамгийн их таалагдсан хэсэг
"Энэ бол үлэмж сайхан сэтгэлтэй, төөрч будилсан хүний мод юм шүү гээд Батын нүдэнд тунгалаг бүлээн нулимс тунарав"

Comments