Амьтны ферм ба миний бодол /Жорж Орвелл/

Тэгэхээр Жорж Орвелл-ийн 1945 онд бичсэн "Амьтны ферм" /Animal farm/ хэмээх зөнгөлт, социализмыг шүүмжилсэн зохиол. Энэхүү зохиол бол социализм зайлшгүй мөхнө гэдгийг цаг хугацаанаас урьтаж харсан нэгэн гайхалтай бүтээл.
Үйл явдал /товчоор/: Эзэмшлийн ферм бол Жонес хэмээх архичин эрийн ферм. Нэг өдөр энэ фермийн хөгшин нэр хүндтэй Мажор хэмээх гахай өөрийн зүүдээ ярихаар бүх амьтдыг цуглуулах ба тэрээр өөрийн зүүдээ ярихаас өмнө өөрийн үзэл бодлыг илэрхийлдэг. Тэрээр бид үргэлж хөдөлмөрлөж байдаг тахиа өндөг гаргаж, үнээ сүү өгч, морьд газар хагалан өдөр шөнөгүй ажилцгаадаг. Харин фермийн эзэн юу ч гаргадаггүй хэрнээ бидний бүх хөдөлмөрийг мөлжин бидэнд ердөө өчүүхэн жаахан хэсгийг өгдөг гэдгийг урт хугацааны турш бодсон талаараа хэлээд зүүдэндээ түүнийг бага байхад дуулдаг байсан дууг дуулж өгдөг. Тэр бол "Английн амьтад" гэдэг дуу. Уг дуу
Английн амьтад,Ирландийн амьтад
Газар газрын амьтад, цаг цагийн амьтад
Алс ирээдүйд ирэх алтан үеийн тухай
Аяа, миний цоглог дууг түрнэ.
Эрт орой хэзээ нэгэн цагт
Эзэрхэг түрэмгий хүн хөөгдөх тэр үед
Английн үржил шимт хөрсөн дээгүүр
Амьтад бид дангаараа алхлах болно.
Хонх, дөр хамраас минь салж
Тэрэг тоног нуруунаас минь ховхорч
Амгаа хошуувч хог дээр хаягдаж
Ташуур туйван тасхийхгүй болно.
Санасан бодсоноос илүү эд баялаг
Сайхан арвай, овъёос, өвс хадлан
Хошингор, буурцаг, тэвш дүүрэн хоол
Тэр цагт бүгд биднийх болно.
Бид эрх чөлөөтэй болох тэр өдөр
Английн газар шороо гялалзан гэрэлтэж
Мөрөн голын ус ариусан цэвэршиж
Сайхан хоолны үнэр салхиар тархана.
Өөрчлөлт гарахаас өмнө
Эрх чөлөөтэй болох өдрийн төлөө
Бүгдээрээ бид зүтгэх ёстой.
Үнээ, морь, галуу, хяруул хэн ч бай
Эрх чөлөөний төлөө эцэж цуцахгүй зүтгэе!
Английн амьтад, Ирландийн амьтад
Газар газрын амьтад, цаг цагийн амьтад
Алс ирээдүйд ирэх алтан үеийн тухай
Миний дууг сонсуут түгээнэ. Мөн тэр нэг л өдөр амьтад энэ шударга бус байдлын эсрэг тэмцэнэ. Тэр нь магадгүй 7 хоног эсвэл 100 жилийн дараа ч байж магад хэмээн хэлснээсээ төд удалгүй үхдэг. Энэ үгс амьтдыг хурцалж үнэхээр шударга бус байдал байгаа мөн түүний эсрэг тэмцэх хэрэгтэйг ухаарч арай ухаантай хэмээн гахайнууд амьдтыг чиглүүлэн, удирдахаар болж "Амьтанизм" хэмээх үзэл хүртэл гаргадаг. Гахайнуудын дундаас
Напелеон,
Цасан бөмбөг,
Скүүлер 3 гахай бусдаасаа тэргүүлж байсан. Мөн Боксер, Кловер хоёр морь, Мозес хэмээх хэрээ, Мюрел-ухна, Бенжамин-илжиг, Блуебелл.Жессие.Пинчер хэмээх гурван нохой мөн тахиа, хонь зэрэг амьтад байдаг. Тэгэхээр дүрүүдийг өөрийн зүгээс задлаж үзвэл
Напелеон- Дарангуйлагч, амьтдыг хүчээр захирдаг
Цасанбөмбөг-Удирдагч байсан, хэлмэгдсэн нэгэн
Скүүлер-Ухуулагч өөрөөр хэлбэл амьтдыг сэнхрүүлэгч, Напелеоны шадар туслах
Боксер, Кловер хоёр бол фермд бий болсон нийгэмд сохроор итгэгчид
Бенжамин бол шүүмжлэгч, үл итгэгч, үл ойшоогч
тахиа, хонь, үнээ зэрэг ажилчид болно. Мөн Моллие хэмээх нэгэн гүү байгаа ба тэр бол шинэ зүйлсийг бий болгохыг хүсдэггүй, хуучин нийгмээсээ хараат нэгэн гүү. Зохиолч энэ бүх дүрээр социалист нийгэмд байх хүмүүсийг адилгасан нь гайхалтай хэрэг. Заа цааш тэд бослого хийж Жонесийг хөөж өөрсдөө өөрсдийнхөө төлөө ажиллаж амьдарч, 7 журам батлан гаргаж түүнийг цээжлэн сахиж мөрдөцгөөхөөр болдог. Гэвч удалгүй хуулинд мэдэгдэхгүйгээр өөрчлөлтүүд орж, тэднийг ъ Хэлмэгдүүлж, урьдынхтай адил өлсөж өмнө амьдарч байсантайгаа ижил хэмжээнд амьдарцгаах болсон. Шударга ёс үгүй болж гахайнууд амьтдыг захирч, дарангуйлж,  оюун санаагаа гээж яаг л өмнөх эзэн Жонес шиг МАЛ болсноор зохиол дуусдаг. Анх байсан хэм хэмжээнүүд жишээ нь 2 хөлтөн муу, хувцас өмсөхгүй, оронд унтахгүй зэрэг аажмаар өөрчлөгдөж гахайнууд хоёр хөл дээрээ явж, хувцас өмсөж, архи дарс хэрэглэх болсон.
Би өөрийн зүгээс энэ зохиолыг дүгнэвэл Ф.Ницше-ийн хэлснээр "Хүмүүс хоорондоо ганц зүйлээр ялгагддаг. Нэг хэсэг нь байгалаасаа сул дорой төрдөг тэд бол боолууд, нөгөө хэсэг нь хүчтэй төрдөг тэд бол эзэд. Хэрэв эзэд боолыг нэг түвшинд тавих юм бол мөхөл ирнэ" гэжээ. Тэгэхээр энэ үгээр зохиолыг дүгнэвэл амьтдад эхлээд өөрсдийн эрх чөлөөг олж авах субстанци байсан түүнийгээ ч хийсэн, гэсэн хэдий ч тэд байгалиасаа сул дорой төрсөн боолууд учраас мөхөл ирэх нь ойлгомжтой гэсэн санааг илэрхийлсэн гэж би итгэж байна. 

Comments

Popular Posts