Skip to main content
ЧИ намайг мэдэхгүй.....
Тэрнийг би хэзээнээс таньдаг болсноо мэддэггүй. Магадгүй хоёр эсвэл гурван жилийн өмнөөс энгийн хэрнээ дур булаам тэр нэгнийг би харах болсон. Тэр үргэлж л хар хувцас өмсдөг ямар ч нүүрний хувирал гаргадаггүй, ухаалаг харцтай, туранхай нэгэн. Хэн нэгэн хүний хувьд онцгой нэгэн гэдгээ огт мэддэггүй байхдаа. Би түүнтэй сургуулийн хаа нэгтээ таарахад л баярлаж, дахиж таарах юмсан гэсэн хүсэл төрдөгийг, хажуугаар нь өнгөрөх эсвэл хажуугаар минь зөрөхдөө намайг харж "Ийм охин байдаг юм байна" гэж ядаж далдын далд ухамсарт нь хадгалагдаж үлдэж байгаасай гэж хүсдэгийг, хоолойг нь, тэрний бодлоос цэцэглэн гарч буй үг бүрийг алдалгүй сонсохыг хүсдэг гэдгийг тэр огтоос төсөөлөхгүй л байгаа даа.
Би чамтай ойр байх аргыг олохыг хичээсээр л. Тиймээс би эмээлгүйгээр чамтай найзууд болох хүсэлтийг бас чамтай ойр байх гэж лайк гуйсан хэд хэдэн мессежийг ч илгээсэн мөн чамаас хариу болгон томоос том лайкан хуруу авсандаа би одоо ч баярласаар л. Магадгүй чи тэрнийг зүгээр л юу ч бодолгүй явуулсан ч надад ямар их догдлол бэлэглэсэн гээч.
Хичээл амарсан болохоор чамтай тааралдаж, номын санд суун чамайг хаалгаар нөгөө л төв царай гарган орж ирэхийг чинь хүлээн харц тулгарахгүй, коридорт хажуугаар минь чи зөрөхгүй нэг л гунигтай гэвч чи заримдаа миний чатны нэгт.
Жилийн өмнө хичээлийн амралтын үеэр би чамтай офицерийн автобусны буудал дээр таарсан. Чи намайг огт анзаараагүй харин би чамайг харц салгалгүй ширтэж байсан. Чи бас л мэдээгүй. Энэ яг л нөгөө үл таних эмэгтэй шиг болж байна даа. Гэхдээ би итгэдэг чи намайг таньдаг гэдгийг. Би сайн санахгүй байгаа гэж хэлсэн дээ чамайг хэзээ анзаарсанаа. Гурван жилийн өмнө нэгдүгээр курсдээ чамтай хамт нэг хичээлд сууж байсан мэт санагддаг юм. Гэхдээ ямар хичээл байсныг санахгүй бас чамайг яагаад би огт анзаарагүй юм бол гэж гайхдаг.
Хичээлийн өдөр номын сан, сургуулийн коридороор алхахдаа би үнэхээр баяртай байдаг чамтай таарч магадгүй гэсэн баярын хүлээлттэй. Нэг удаа бүр чамтай зургаан ч удаа таарсан. Үнэхээр сайхан нь би чиний яг өөрийнхөөрөө байхад чиний утасны чанга яригч "Таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна" харин чи "Би ерөөсөө ичдэггүй ш дээ" гэчихсэн. Нээх хөөрхөн энгийн, шударга.
Би баяртай байдаг чамтай хамтдаа төгсөнө гэдэгтээ бид хонхны баяраараа ойр зогсох боловуу. Магадгүй хамтдаа зураг даруулах боловуу. Магадгүй л юм. Чи анзаарах болов уу. Хажуугаар чинь зөрөхдөө тэр л нандин агшнийг алдахгүй гэсэндээ чамруу энгийн биш харцаар ширтдэгийг минь. Би одоо бурхнаас гуйсаар л. Чамтай ганцхан удаа санамсаргүй уулзуулж өгөөч гээд л. Чи ч мэдэхгүй, Бурхан ч сонсохгүй харин би шивнэн залбирсаар л. Олон жилийн дараа чамд үүнийг уншиж өгч байх болов уу, эсвэл чамайг хэдийн мартсан байх болов уу. Ямартай ч мартсан ч чамайг эргэн дурсахдаа би аз жаргалтайгаар дурсах болно. Бас энгийн хэрнээ асар их догдлолтойгоор.
Comments
Post a Comment