Бараг 800 зууны өмнө юм байна. Тэмүжин Монголчуудыг нэгтгэж Дэлхийн талыг эзлэж байсан. Бид энэ түүхээрээ Эзэн хаанаараа бахархацгаах дуртай. Даанч тэрний нэр гадаа хогон дунд хэвтэнэ. Үнэхээр арчаагүй юмаа бид. Миний хувьд ч мөн арчаагүй нэг иргэн. Учир нь би одоо зөвхөн шүүмжилж л өөр юу ч биш зөвхөн амаа хөдөлгөж чадаж байна. Гэвч миний тархи, миний зүрх Монгол улсынхаа төлөө зовниж, ирээдүйн төлөө бодлоо тарчлааж байгаа юм. Дэлхийн том гүрнүүд яаж хөгжөөд, яаж хөдөлмөрлөөд, хэрхэн соёлын үрийг тарьж, хэрхэн шинэ технологи үйлдвэрлээд харин Монгол улс маань өр тавихаас арай дээр зүйл хийж чадахгүй байна вэ? Яагаад? Яагаад? Улсын хөгжил төрийн гарт байдаг уу? Ард түмний гарт байдаг уу? Энэ асуулт магад эхлэж тахиа бий болсон уу? өндөг бий болсон уу гэдэгтэй адил байж болох юм. Улс орны хөгжил ард түмний гарт, ард түмний зүрхэнд байдаг байх. Ард түмэн гэдэгт УИХ, Ерөнхийлөгч ч мөн багтаж байгаа гэж би сэтгэнэ. Энэ миний л үзэл. Гэхдээ өөрийн бодол өөртөө зөвөө гэдэг үг байдаг шүү дээ. Бид бэлэнчлэх хэмээх аймшигтай үзэлд хүлэгдсэн ард түмэн. Төрийн толгойтнуудаас эхлээд гудманд хог түүх согтуу нэгэн хүртэл бүгдийг хамарчихсан тахал. Хүмүүс юу гэж бодоод байна вэ? Уулын мод урттай богинотой гэдэгчлэн Монголоо гэсэн сэтгэлтэй ажилсаг, өөрөө ямар нэг зүйлийг хийж бүтээхийг зорьдог хүн мэдээж байгаа. Гэвч сайныг нь биш саарыг нь бодож үзвэл урагшаа ахихыг хүсэж магад юм. Тэгэхээр тэр тахал бол зүгээр л үр дүнгүй, хэрвээ ямар нэгэн цалин, эсвэл дүн авах шаардлага тулгарвал хэн нэгнээс хуулбарладаг, өөрийн толгойг ажиллуулахыг хүсдэггүй, зүгээр л хийсэн болж харагдах, дүр эсгэх, нүдэнд нь өртөх зэрэг арчаагүй үйлдэл хийхэд хүргэж байдаг шинж чанартай сэтгэлгээ. Гудамжин дахь хогноос түүхий эд цуглуулан голоо зогоох хүмүүс түүхийн хүрдээр эсрэг зүг рүү хөдөлмөр эхлэсэн түүвэрлэх аж ахуйн үе шиг олдсон, түүсэн жимсээрээ гэдсээ борлуулаад л ахин түүж гэдсээ цатгаад л байдаг хөлдүү байдал руу эргэн очиж байна шүү дээ. Тэднийг буруутгах аргагүй гэх байх л даа. Магад зарим нь өөрөөр сэтгэсэн ч амьдрахын тулд тийнхүү байхыг үгүйсгэхгүй. Гэвч тэр байдлаасаа гарахыг хүсдэггүй зогсонги байдалд байгаа малнууд ч байгаа шүү дээ. Дэлхийн том улсуудын төр нь ард түмнээ улс орноо гэсэн үндэсний үзэлтэй бөгөөд ард түмэн нь улсынхаа аж ахуй, амьдрах байдлыг сайжруулах гэсэн, илүү сайхан амьдрахыг зорьдог тэмүүлэлтэй байдаг гэж би бодном.
Comments
Post a Comment