Тэнцүүлэгч

" Ideas rose in clouds; I felt them collide until pairs interlocked, so to speak, making a stable combination"  (Henri Poincaré)

Нэгэн залуу байжээ. Тэр их өөдрөг, хөгжилтэй, нийтэч, бас үргэлж инээмсэглэдэг, амьдралын сайхан талыг нь харж чаддаг. Хорвоо ертөнцийг өөрөө бүтээдэг гэдэгт итгэдэг хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийсэн гэнэн, тусч тийм нэг нар шиг залуу. Хайр дурлал үгүй бол амьд яваад яах билээ гэж хэлсэн байдагчлан тэр залуу хайртайгаа учирчээ. Тэр үнэхээр их жаргалтай байж гэнэ. Өглөө босоод л тэрнийгээ санаад эхэлдэг учир түүнлүүгээ залгаж яриад л уулзахыг хүссэн болохоор мөнгөгүй байсан ч алхаад ч хамаагүй уулзаад л, паркаар зугаалаад л, хамтдаа ирээдүйд хийх зүйлсээ мөрөөдөөд л, өөрөө хуриман дээрээ дуу дуулж, 2 хөөрхөн хүүхдүүдтэй болно гээд л. Үнэхээр гэнэн, цайлган, цагаахан хайр түүнд иржээ. Залуу өмнө нь хүнд олон асуудалтай тулгарч байжээ. Нэг удаа машинд мөргүүлж азаар хөнгөн бэртсэн ч 2 сар гипстэй хөлтэй явж сургуулийхаа томчуудад дээрэлхүүлэх зэрэг жижиг хэдий ч олон саад учирч байсан ч тэр хэцүү гэж огт бодолгүй өөдрөг сэтгэлээрээ даваад л гарчихдаг байжээ. Гэвч давж чадсан ч түүний зүрхэнд шарх үлдээн маш ихээр өвтгөсөн нэгэн саад тулгарчээ. Тэр бол ХАГАЦАЛ. Тэр үнэхээр их ном уншдаг ажээ. Ялангуяа уран зохиолын роман. Тэр олон ном зохиолоос хайртай нэгнээ алдсан талаар ХАГАЦАЛ-ын талаар уншиж мэдсэн ч өөрийн биеэр мэдрээгүй байжээ. ХАГАЦАЛ үнэхээр аймшигтай аж. Түүнийг асар ихээр зовоож уйлуулж, гунигт автуулж, тэр өглөө сэрээд хайртай охиноо санаж ярихыг хүссэн ч охин түүнд огт хайргүй бас зүгээр л цаг нөхцөөж байсан, дахиж холбоо барихгүй байхыг хүссэн болохоор охинд хайртай учир зовоохыг хүсэхгүй тэвчиж гэнэ.  Тэр бараг инээмсэглэлийг мартаж гэнэ. Тэр инээмсэглэлийг орхиж гунигт уусч эхэлжээ. ЦАГ ХУГАЦАА бол өөрчлөгч хүч, мартуулагч, үргэлж урагшилдаг гайхамшиг. Ийнхүү цаг хугацаа өнгөрсөөр нэгэн хавар нэгэн зуныг элээжээ. Залуу буцаад инээмсэглэлээ санаж буцан яг урьдынх шигээ гэхдээ нэг л зүйл өөр тэр бол түүний зүрхэнд нэг жижигхэн гунигт дурсамж үлджээ. Гэвч нэг өдөр ХАГАЦАЛ-тай дахин нүүр тулжээ. Тэр энэ удаа хорвоод ганцхан гэж заяасан ээжийг нь авжээ. Залуу зүгээр л өөрийнх нь хайрласан бүхэн өөрөөс нь зугтаж эсвэл бурхан түүнээс булааж байгаа мэт санагдаж ХАГАЦАЛ гэгч зүйл үнэхээр байх ёстой гэж үү? Гэж бодовч ЦАГ ХУГАЦАА гэгч хүчирхэг нэгнийг ухрааж, зогсоож, буцааж огт болохгүй юм даа. Хүн төрөлхтөн энэ оршин буй дэлхийд хамгийн ухаантай бусад амьтдаас илүү хүчирхэг боловч, шинэ технологийг үүсгэж хөгжсөн ч нэг л зүйлийн өмнө хүчин мөхөс байх юм. Тэр бол ХАГАЦАЛ. Жам ёсны уйтгар гуниг. Цаг хугацаа өнгөрсөөр залууд нэгэн сайхан учрал заяажээ. Валентины өдөр хийсэн зүйлгүй байсан тэрээр найзынхаа найз охиных нь найзтай танилцаж гэрт нь хүргэж өгч байхдаа ээжтэй нь танилцаж, хадам аавдаа туслаж тэр гэр бүл яагаад ч юм дотно санагдаж тэр бүсгүйд дурласан ч холбогдож чадахгүй байсаар 6 жил өнгөрсөн ч учрах ёстой нэгэн учраж, уулзах ёстой нэгэн ч мөн уулздаг ТАВИЛАН-аар тэр өөрийн төрсөн ээжээсээ дутахааргүй сайхан ээжтэй болж сайхан бүсгүйтэйгээ ч гэрлэжээ. Энэ бүхэн АМЬДРАЛ өөрийн хийсэн алдаагаа залруулах гэж байгаа мэт. Гэвч хорвоо дэлхий өөрөө ХАГАЦАЛ чи ээжээсээ, хайртаасаа, найзаасаа, бүр өөрт байх шинж чанар /хүн чанар/-саа ч хагацаж болох юм. Гэвч хорвоо дэлхий өөрөө бас бэлэглэгч агуу их зүйлийг бидэнд өгөгч хайр, аз жаргал, зорилго, боломж, итгэл, урам зориг сайн сайхан зүйлсийг өгдөг. Амьдрал яг л ижил хэмжээний зовлон, жаргалыг тавьсан жинлүүр мэт тэнцүүлэгч хүч. 

Comments

Popular Posts