Horses grazing on the steppe in Mongolia by Mark Leong

Тэр нэгэн зун 10 хоногийн турш Архангай аймгийн Хотонт сумтай ойр орших Гэгээнтний рашаанд амарсан. Зуны сүүлийн сар болоод ч тэрүү бүх зүйлс ургаж төлжөөд, байгаль дэлхий үнэхээр үзэсгэлэн төгс, нүд унагам байсан. Рашаанд хүрэхийн тулд 2 км орчим байгалийн үзэмж гоо байдлыг мэдэрч, моддын салхинд найгах чимээ, хүн болгон өдөрт 3 удаа явдаг хуучирч мөр гарсан зам, хоёр талаар минь хүрээлээд л ой мод, нүдний минь холыг ширтэх хязгаарт ч бас тэр чигтээ л ой. Үнэхээр бишрэм нам гүм, тайван байдал. Юунд ч хүлэгдэхгүй, юунаас ч санаа зовохгүй, юунаас ч айхгүй тийм л амар амгалан. 1км алхахад замын баруун зүүн хоёр талд чулуун дээр үлдээсэн бичээс байдаг юм. Нэг нь гэгээнтний рашаанд тавтай морил харин нөгөө нь "Уул дагасан ус, Ус дагасан ургамал амьтан, Удам дамжсан нутаг бэлчээрийг сүйтгэвээс хүйс тэмтэр" гэж. Өглөө, өдөр, орой болгон тэр замаар явахдаа давтан уншиж үнэхээр  итгэл дүүрэн өгсдөг. Харин рашаанд хүрэхэд нэгэн хүрд байдаг юм. Тэрхүү хүрдэн дээр 
Сүүдэрт дайруулж наранд гандаж
Сүү шим хоёрыг нь сорж өсчихөөд
Өвдөхдөө л ойр байдаг сэтгэлийг тань үгүйлэх юм
Өмрөхдөө л сэтгэлийг минь засдаг сургаалийг тань санах юм
Бүхнийг ачилдаг сэтгэлээрээ нэхсэн
Бүтэн цэцэгтэй гоё замаар тань
Бүүвэйн дуугаар хөтлүүлж холоо явжээ
Бүлээн уургын тань амт зүрхэнд минь байгаа. хэмээх энэ шүлэг бичээстэй байдаг юм. Үнэхээр л бүлээн уургынх нь амт зүрхэнд үүрд оршдог байхдаа. 

2016 оны 11 сарын 13

Comments

Popular Posts