Мөрөөдөлтэй нэгэнд атаархсан нэг өдөр
Өөрөөсөө өөр хүний талаар сайн
мэдэхгүй нэгэн тул өөрийнхөө тухай л, бодлуудаа, мэдрэмжэээ бас л өөрөө өөртөө
л хуваалцаж буй минь энэ билээ. Хөл хөдөлгөөн хөөрхөн ихтэй хотын энэ
гудамжаар, автуусанд суухыг хүссэн ч түгжрэл мангаснаас айн хөлөө цэврүүттэл
алхан байхдаа бодож бясалгасан бодол минь билээ. Би өөрийгөө мөрөөдөлтэй бил үү
хэмээн гайхав. Хариулт нь их хөгжилтэй, мөрөөдөл маань бусдын нэгэн адил
мөнгөтэй, хөрөнгөтэй болох болчихсон байхыг олж мэдээд инээд, харуусал хоёр
уралдан мэдрэгдэв. Бяцхан бодолд минь төрж буй зүйл нь эхлээд мөнгөтэй
болчихвол цаашдаа хүссэнээ хийнэ дээ гэх дэврүүхэн хүсэлтэй минь зууралдаад
мөрөөдөл минь мэт болчихсныг олж мэдэв. Гэхдээ энэ ч бас биш гэдгийг би мэднэ.
Олон жилийн турш ярьсаар байгаа зүйл маань 30 насыг давахгүй билээ. 30 нас давах
бол нүгэл, 30 наслахаасаа л өмнө дээд тэнгэртээ заларна за гэж томоор дуугарч
байсан өдрүүдийн минь батлах ёстой хугацаа хаяанд дөхөж ирээд суучихжээ. Одоо
тэгэхээр мөрөөдөл минь 30 наснаасаа өмнө дээшлэх болж таарч байгаам. Бас нөгөө
талаараа өөрийгөө 30 наслахыг мэдэж буй би нь 3 жил 1203 өдөр үлдсэн гэж
тооцчихоор энэ хэдэн хоногтоо хэрхэн өөрийгөө жаргалтай байлгах боломж байгаа
гэдгээ харах шинэ цонх үүсчих нь бас их зүгээр юм. Тийм учраас л нэг их зүйл
хүсэхгүйгээр амьдрах шинэ хэв маяг бий болчихож байгаа юм л даа. Өөрийгөө урт
наслана гэж бодохгүй байгаа би чинь хэрхэн өдөртөө өөрийгөө жаргаах талаар,
хэнийг бодвол жаргалтай байхаар байна тэрийгээ бодоод, юу ярьмаар байна яриад,
хөгжилдөж, инээж, ууж, татаад, тэнгэр рүү нэг ширтэж тайвшралыг мэдэрчихээд,
өдөр тутмын жижиг асуудлууддаа жаахан стресс үүсгэн уурлавал уурлачихаад гүй ээ
мөн жаргаж чадаж байгаам шүү.
Гэхдээ..........
Зарим хүмүүсийг харахаар энийг
л амьдралдаа хийнэ гэчихээд түүнрүүгээ усгүй газраас ус хайн зүтгэж буй мэт
ухаанаа алдан зүтгэн тэмүүлж буй нь атаархлыг минь жижигхэн төрүүлээд байгаа
юм. Тэдэнд нэг их урт амьдрах хүслийн жагсаалт л юмдаа. Гэхдээ алхам бүрээ
төлөвлөөд явж буй болохоор биеэ хэрхэн анхааран арчлахаа хүртэл бодоод, түүндээ
гайхалтай хичээл зүтгэл гарган чин үнэнчээр зүтгэж байгаа харагдах юм. Тэдэнд
тийм хүрэхийг үнэхээр их хүссэн зүйл байгаа нь л надад байхгүй байгаад нь алхан
явахдаа гайхан атаархав.
Тэмүүлэх мөрөөдөлтэй байсан ч
болоосой.
Comments
Post a Comment