VII/2 Тэжээмэл
23 насандаа бичиж байсан Оэ Кензабүрогийн зохиол. Дайны үеийн Японы тосгоны үед онгоц нь осолдон олзлогдсон хар, түүнд итгэн нөхөрлөх хүүхдүүд. Гол дүрийн хүү.
Томчуудын ертөнц ямар бохир, хуурамч гэдгийг хэтэрхий эрт мэдсэн хүүхэд. Өөрийн итгэж байсан хар нь өөрөөс нь урваж ашиглаж, бамбай болгосон нь, мөн томчууд хэрхэн өөрийг нь үл тоон зүтгэж байгааг нь мэдээд сэтгэлээр унаж байгаа нь, тэднийг үзэн ядаж байгаа нь, хүүхэд насыг нь үгүй хийсэн мэт. Хиймэл хөлтэй нарийн бичгийн гэнэтийн үхэл, бидэнтэй үхэл хэр ойр байдгыг сануулах мэт. Тайван жаргалтай байсан үйл явдал огцом түргэн гунигтай бараан болж солигдон, гунигтай мэдрэмж төрүүлсэн зохиол. Маш нарийн дүрслэн бичсэн учраас төсөөлөн бодоход үйл явдлууд нь нүдэнд харагдаж байлаа.
Comments
Post a Comment